Friday, July 9, 2010

10-Б-ийн ангийн онлайн хурал 21/vii-ны 16:16pm

ЗАРЛАЛ


Дэнж хотойтол сайхан наадсаны дараа
Ангийн онлайн /Yahoo messenger/ хурал 7 сарын 21-ний Лхагва гариг 16 цаг 16 минутад эхэлнэ.
Ангийн хамт олон өргөнөөр оролцоно уу? Та нар минь сайхан наадацгаагаарай!

10-Б ангийн гадаадад суугаа төлөөлөгчид

PS:
1: дээрх зарыг дэндүү албаны хүйтэн үгээр бичсэн гэж ангийн зарим охид шүүмжлээд дараах хувилбарыг санал болголоо:

manai 10-b giihaan!
 bugderee
21-16-16-d
msngereer cuglarch uulzaldacgaai
bugdeeree orooroi za

2.Над шиг мартамхай хүмүүс гар утсан дээрээ сэрүүлэг тавьж болно шүү. Admin

Friday, June 25, 2010

10-Б-ийн анхны ач төрлөө

Сайн байцгаана уу.

Манай ангийн анхны ач төрлөө. Мэндээ маань өвөө болсон байна.
Польшоос О.Алтантуяа хамгийн түрүүн мэдэж энэ сайн мэдээг ангийн олон түмэнд дамжуул гэж лүндэн буулгасныг баяртайгаар дамжуулж байна.
Мэндбаяртаа чин сэтгэлийн баяр хүргэе!

Friday, April 9, 2010

Зарлал

Энэ өдрийн мэндийг хүргэе!

1. Энэ блог манай ангийнх тул хэн ч өөрийн мэйл хаяг-наасаа ороод ангийнхандаа дуулгах гэсэн дуртай зүйлээ бичиж, суулгаж болохыг зорьж байна. Зөвлөх, дэмжих, бас яг энэ чиглэлээр мэргэшээгүй тул дутагдал, доголдолтой зүйл байвал засаж залруулахыг хүсэх байна.

2. Ангийнхны маань, багш нарын маань зураг байвал scan-даад yochir2001@yahoo.com руу мэйлдвэл миний бие блогт байрлуулж чадах байна.

Хүндэтгэсэн,

Admin